Нийтлэл

Юм сурмаар л байгаа биз


Бурханыг танихгүйгээр үгийг нь ойлгох боломжгүй. Үгийг нь ойлгохгүй бол Бурханыг таних боломжгүй.
Иймээс бидний Грек, Еврей хэл мэддэг, хэд хэдэн библийг гүнзгий сургуульд суралцсан, зэрэг дэв, зузаан толь бичиг, бэст селлэр нь хангалтгүй байх нь.
Библийг ойлгохын тулд булшнаасаа гаргагдсан Лазер эвгүй үнэртэй даавууг тайлдаг шиг, төөрсөн хүү гахайны өмхий үнэртэй хуучин хувцасаа тайлж хаядаг шиг гэмт зан чанар, гэмийн үлдэгдэлтэй үзэл бодол, Бурханаар өөрчлөгдөхийг хүсдэггүй сэтгэлийн мухарт буй амин ч үзлээ хаяж байж л үгийг та авах чадалтай болно.
Бурханаар өөрчлөгдөхийг эрс шийдэмгийгээр хүлээн зөвшөөрч, тууштай байх ёстой. Итгэгч бидний дотор бузар булай, адгийн зан, хандлага ямар их байдаг билээ дээ. Хэрэв төмс хүнсний ногоо тарих гэж байгаа бол газраа хагалж, бэлддэг шиг үгийг авахдаа бас засагдаж, янзлагдаж, хэлбэржигдэх шаардлагатай байх нь. Энэ бол өнөөгийн христчидийн гол асуудал юм. Өөрөө өөрчлөгдөх хүсэлгүй, тэр хүсэл нь амаар гарах үг төдийхнөөр илэрхийлэгдэж, амээн гэдэг үгээр өөрийгөө хуурдаг улс яаж ч өөрчлөгдөх билээ? Яаж ч үг ирэх билээ дээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг цэвэр байлгаснаар үгийг бид ойлгоно. Гэтэл бид өөрсдөө чадахгүй.

Бурхан хэзээ ч бохир аяганд ариун үгээ хийхгүй бөгөөд Тэрээр эхлээд итгэгчдийг үгийг хүлээн авах чадвартай болгоод дараа нь нэг үгээ өгөх юм.
Цангасан хүн л усыг уусан шиг уудаг. Өлссөн хүүхэд л хоолыг гуйлгаад байлтгүй иддэг. Үүнчлэн үгээр, илчлэлтээр өлсөж цангагсад үгийг авч чадаад зогсохгүй амьдралдаа үйлддэг байна. Энэ бол маш энгийн ойлголт. Үүнийг ийм энгийн гэдгийг мэдсээр байж бид өлсөөгүй хүнд юм заах гэж, цангаагүй хүнд Бурханыг таниулах гэж хичээх хэрэгтэй гэж үү. Үгүй л болов уу.
Сурах хүсэлгүй, сурсан зүйлээ үнэлдэггүй, түүгээрээ амьдрахыг урьтал болгодоггүй хүнд юм заагаад яахав дээ. Хэдий ийм хүн “би мэдмээр байна, танимаар байна, нээгээч, илчлээч, заагаач” гэж хичнээн ориловч, залбиравч юуг ч эс олно. Сурах хүсэлтэй, даруухан сэтгэлтэн л юм сурч чадна.
Юм сурч мэдэхэд бас л нигуур буй. Иохан 7:17—г харвал Хэрэв хэн Бурханы хүслийг үйлдэхийг хүснэ тэр нь энэ сургаал Бурханаас уу, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ гэжээ. Ямар сайн оновчтой хэлээ вэ. Юм сурах хүсэлтэй хүн юуг, хэнээс сурахаа мэддэг, таньдаг гэнэ дээ. Сүнсний ямар ч өсөлтгүй, үхмэл үгтэй сүмүүдэд сурах хүсэлтэй хар мянган хүн байгаа. Тэд хэнээс, хаанаас, юуг сурахаа мэддэг.
Юуны түрүүнд Бурханы хүслийг гүйцэлдүүлэх гэж сураад байна уу өөрийнхөө башир хүслийг эсвэл ариухан хүслийг гүйцэлдүүлэх гэж юм сураад байна уу гэдэг бас л учигтай асуудал. Мэдээж бид сайн мэдээнд итгэж аврагдсан улс тул хэзээ ч гэмт хүслийн шинжтэй ажлаа гүйцэлдүүлье гэж Бурханы үгэнд хандахгүй. Гэвч Бурхангүйгээр, Түүний хүсэлгүйгээр, зааваргүйгээр АРИУН ҮЙЛЧЛЭЛ, ариухан ажлаа гүйцэлдүүлж, нэр хүнд, амжилт ололтоо зузаатгахыг хүсч чадах л улс даа. Үгүй л гэж битгий хэлээрэй.

Хэрэв чингэвэл бас л хангалтгүй байх нь. Ер нь та бидний хүсэл биелэх нь ямар хамаа байна аа. Итгэдэг Бурхан маань бидний Эцэг л бол бидний эсрэг юу тээх билээ. Бидний хүсдэг хийгээд юу хүсэхээ ч мэдэхгүй байхад Бурхан Эцэг ерөөж л байдаг биз дээ. Ер нь Бурханы хүслийг юу болохыг хайдаг итгэгч хүн цаанаа өөр байдаг дөө. Тэд шударга явдалтнууд байдаг ш дээ. Юм сурахыг хүсэж байна. Би өөрийнхөө хүслээ, амбицаа орхилоо гэж шийдвэл бүх зүйл нааштай болоод л ирнэ.