Гэр бүлийг бүтээгч Бурханы ажиллагаа
Гэр бүлийг бүтээгч Бурханы ажиллагаа
Бид нөхөр, эхнэрээ өөрсдөө сонгодог. Харин гэр бүлийн жинхэнэ хайрыг мэдэрч, мэдэхийн тулд бие биенээ таньж, улмаар дотносон нөхөрлөж, тэгсний дараа хайр ирдэг юм байна. Ихэнх хосууд хайрыг гэр бүлийн амьдралын эхний он жилүүдэд л байдаг гэж андуурдаг. Дөнгөж гэр бүл болж хүсэн хүлээсэн хамтын амьдралаа эхлүүлээд удаагүй байтал бал сарын уянгын халил өндөрлөн, ягаахан нүдний шилээ тайлах хэрэгтэй болно. Хосууд анх удаа маргалдан хэрэлдэж, харилцааны анхны саадуудыг бодитойгоор харж эхэлдэг. Зарим нь “хайр дууслаа” гэж хүртэл бодно.
Хайрын гол чанар нь ҮНЭНЧ СЭТГЭЛ ба ТЭВЧЭЭР мөн. Хайр ингээд л дуусчихлаа гэж та бодож байгаа бол эндүүрэл. Харин ч эсрэгээрээ, та хоёрын хайр эхлээ ч үгүй байна. Бурхан танд хайртай бөгөөд Түүнд гайхалтай төлөвлөгөө бий гэж итгэ. Дараах долоон үе шат нь танд хайр хэрхэн жинхэнэ болох хүртлээ боловсорч, цаг хугацааны туршид батжиж ирдгийг харуулах болно.
1. Гэр бүлийн амьдралын эхний он жилүүд буюу ЦЭЦЭГ ЖИМС ШИГ САЙХАН ҮЕ
Энэ үе ойролцоогоор 18 сар үргэлжилнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биендээ дурлахад маш их хэмжээний даавар ялгардаг. Энэ үед тэд эргэн тойрноо, дэлхий ертөнцөө хамгийн тод, сайхан өнгө будагтай нь хардаг байна. Хайртай хүн нь энэ дэлхийн хамгийн гайхалтай нэгэн мэт санагддаг. Хосууд яг л хар тамхинд мансууран согтсон мэт үеийг туулдаг. Тэгвэл эрт орой хэзээ нэгэн цагт энэхүү мансуурал дуусч, бүх зүйл байх ёстой байрандаа орж, та эрүүл болох өдөр гэж байгаа болохоор, ийм эгзэгтэй үедээ хувь тавилангийн чухал шийдвэрүүдийг гаргахгүй байх учиртай.
2. Дараагийн он жилүүд буюу ХЭТ ЦАДАЛТЫН ҮЕ
Энэ үед та хайртыгаа болон өөрийгөө, харилцаагаа илүү эрүүл саруулаар харах болно. Нөгөө их далайн давалгаа мэт сэтгэл хөөрлүүд намжиж, та хоёр бие биендээ аажмаар дасаж эхэлнэ. Үүний илрэл нь таны биеэ авч явах байдалд гарч байгаа өөрчлөлтүүд юм. Та өөрийгөө барьж сурж сурна, мөн илүү өөрийнхөөрөө байх болно.
3. Энэ үе шатыг ДУРГҮЙЦЭЛ ЗЭВҮҮЦЛИЙН ҮЕ
Энэ үеийг удаан хугацааны ямар ч харилцааны үед зайлшгүй байдаг гэж ойлго. Хэрүүл хийх нь олширч, бие биенийхээ дутагдалтай талуудыг өөнтөглөх хандлагууд давамгайлах болно. Яг ийм үед бие биеэсээ холдох, эсвэл бүр салах нь таны хувьд хамгийн зөв шийдвэр мэт санагдаж болно. Хэрэв та салбал, дахиад хэн нэгэнтэй учирна, тэгээд л цэцэг жимс шиг үе, хэт цадалтын үеийг туулан мөн л энэ шатанд ирэх нь гарцаагүй. Та энэ шатыг өмнө нь даван туулалгүй зугтаасан болохоор энэ удаа ч мөн салалтаар шийдэх болно.
4. Дараагийн үе шат буюу ТЭВЧЭЭРИЙН ҮЕ
Энэ цаг хугацаа бол гэр бүлийн хосууд маань мэргэн ухааныг олж авдаг үе юм. Хэрүүл дуусдаг, харин харилцаа үргэлжилнэ гэдгээ ойлгодог болсон эхнэр нөхөр хоёрын маргаан тэмцэл нь хүртэл айхтар ширүүн, хурц байхаа больсон байдаг. Эхнэр нөхөр хоёрын аль аль нь тэвчээрийг хөгжүүлэх аваас он жилүүд өнгөрөх тусам тэд мэргэн ухаантай болох юм. Энэ бол амьдралын хууль.
5. Энэ үе шатыг ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БА ХҮНДЛЭЛИЙН ҮЕ гэнэ
Энэ үеийг жинхэнэ хайрын эхний үе шат гэж нэрлэнэ. Үүнээс өмнө хайр хараахан бий болоогүй байсан гэж үзэж болно. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлан, өөртөө юм шаардах биш харин хайртынхаа төлөө юуг хийх ёстой, мөн юуг өгөхөө бодож эхэлдэг үе.
6. НӨХӨРЛӨН НАЙЗЛАХ ҮЕ
Энэ үед гэр бүлийн хосууд маш ойр дотно болно. Бие биендээ хамгийн дотны найзууд шиг итгэдэг болж эхэлнэ. Нөхөрлөлийн энэ үе шат нь тэдэнд жинхэнэ хайранд хүрэх замыг нээж өгдөг байна.
7. ЖИНХЭНЭ ХАЙРЫН ҮЕ
Жинхэнэ хайранд хүрэхийн тулд эхнэр нөхөр хоёр хол бас бартаатай замыг туулдаг. Хамтдаа амьдралын хүнд бэрхийг даван, хэцүү үе шатуудыг туулан, зовлон жаргалаа хуваалцсаар жинхэнэ хайрын үе дээр ирнэ. Олон хүмүүс ЖИНХЭНЭ ХАЙР-ыг тэнгэрээс унадаг мэтээр ярьдаг ч тийм биш юм. ЖИНХЭНЭ, ГҮЙЦЭД БОЛОВСОРСОН ХАЙР-андаа хүрэхийн тулд хүн өөрийгөө бүрэн мартаж, амиа хичээсэн хүсэл шуналаасаа ангижран, бүрэн гүйцэд боловсрон, төлөвшдөг юм.
Холбоотой мэдээ
-
Сүмийн цутгалт, Эцсийн шинэчлэлт, Эрхэм дээд хаанчлал
-
Гэр бүлийг бүтээгч Бурханы ажиллагаа
-
Түүний амралт руу
-
Хотын сүмийн сэтгэлгээ ба хэв маяг
-
ГАТАЛЖ ГАР ЭЗЭЛЖ АВ
-
Эхлээд сонсоод дараа нь...
-
Үг таныг өөрчлөг
-
Юм сурмаар л байгаа биз
-
ТАВАН ТАЛТ ҮЙЛЧЛЭЛ /эхний хэсэг/
-
Бурханы хайр номлолын сэдэв биш
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ /5-р хэсэг/
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 4
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 3
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 2
-
ЯЛАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ СУРЪЯ
-
САЙН МЭДЭЭ АЗЫН ЗАХИА БИШ
-
БУРУУ ОЙЛГОЛТ ба БУРУУ АМЬДРАЛ
-
ЧИМЭЭГҮЙ ЧИМЭЭГҮЙ ЦАГ
-
МАХАН БИЕ ба ҮЙЛЧЛЭЛҮҮД
-
Үгүй, БИ ӨӨРӨӨ
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ-1
-
ХУУЛИАР ЮМ УУ, ХРИСТЭЭР ЮМ УУ