Нийтлэл

ГАТАЛЖ ГАР ЭЗЭЛЖ АВ


Дуулгаврын дараагийн түвшинд гарснаар Бурханы төгс эрх мэдэлт мутар бидний талд хэрхэн хөдөлж буйг харах боломжууд нээгдэх бөгөөд энэ эгзэгтэй мөчид “Гаталж гар”-ах нь сүм чуулганы хувьд шийдвэрлэх цаг үе болж байна. “Гаталж гар”-ах тушаал бол урагшлах цорын ганц зам. Өгөгдсөн амлалт руу орох эхний бас ороод эзлэх хүртэл Бурханы зөвшөөрлийг хүлээх эцсийн алхам. Энэ бол зөвхөн урагшлах зориулалттай ер бусын жим. 

Номын зохиогч бидний сүнсний эцэг болсон пастор Филип Дюпонтын бичсэн ГАТАЛЖ ГАР ЭЗЭЛЖ АВ ном та бидний гар дээр ирж, амьдралыг цоо шинэ түвшинд гаргахад хэдийн бэлэн болжээ. Зохиогч Бурхан Эцэгийн үгээр Монголд олон жил үйлчилж, Бурханы хаанчлалыг тунхаглаж, Түүний сүмийг байгуулахын төлөө шаргуу зүтгэсээр ирсэн билээ. Ингэх хугацаандаа Бурханы түүнд илчилж, харуулсан үгс, юмс хийгээд үйл явдал өрнөл нь Филип пасторыг ном бичиж үлдээхэд хүргэж, үр хойч үедээ үнэлж баршгүй амин чухал үгс, ойлголтоо цаасан дээр буулгалаа. 

Энэхүү номыг уншсан хэн бүхэн ялангуяа Христэд итгэгчид итгэлийн шинэ түвшин гэж юу болох Бурхан өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд хэрхэн ажиллаж байгааг, ажиллахаар зэхэж байгааг зүрхэндээ харах юм. Бурханаар бүтээгдсэн хүн Өөрт нь хэрэгтэй болохоос хүнээр бүтээгдсэн, хүний мөн чанартай, хүний үйлс Хаанчлалыг авчирж, газар дэлхийг Бурханд өргөхгүй нь илэрхий болжээ.

Та энэ номыг заавал худалдан авч, уншаарай.