Нийтлэл

Үг таныг өөрчлөг


Та бид Бурханы үгийг мэдэхгүйгээр хэзээ ч итгэлийн хувьд өсөж төлөвшиж чадахгүй. Энэ их танил өгүүлбэр байгаа биз.
Библийн хөдлөшгүй баримтуудыг мэдэх нь хангалттай биш. Өөрөөр хэлбэл библи судлахдаа бус зохиогчийнх нь зүрхийг мэдэхдээ гол учир оршиж байгаа юм.

Иаков 1:21-25-р ишлэлүүдийг харъя.

“Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.

Бурханы үг биднийг жинхэнээсээ өөрчлөг. Бурханы хэлэгдсэн үгс л бидэнд итгэл өгдөг.

Хүлээж авах тухай зөв ойлголттой болох нь тун чухал. Учир нь хүлээж авах гэдэг үгийн утга грекээр 2 янз гэнэ. Нэг нь Ламбоно буюу хүрэх, шүүрэх, олж авах гэсэн утгатай байхад нөгөө нь Декомайн буюу урьж оруулах гэсэн утгыг агуулж байх юм.

Иаков дээрх ишлэлд ламбоног бус декомайныг хэрэглэжээ. Ер нь Бурханд очиж, Түүний үгэнд хүрдэг хүн гэж байхгүй л дээ. Чадах ч үгүй. Зарим ухаалаг улс “би логик хүн, би боловсролтой хүн, би математик, геометр, альгебр мэдэх хүн тул наад библийг чинь уншаад нууцыг нь төвөггүй олно” гэж магад. Тэд библийг нэгд нэгэнгүй уншиж, давтагдсан үгсийг тоолж, хэлэгдсэн санааг түүж, догол мөр бүрийг анхаарч, цэг таслал бүр дээр дүн шинжилгээ хийн их л нухацтай хандана. Ингэж их шаргуу хичээсний эцэст нилээн том илтгэл гаргаж магад зарим нь ном ч бичиж болох юм. Мөн тэд би библи судлалын магистр болчлоо гэж диплом ч гардаж авч болох юм. Ийм хүн үгийг олж авч болох ч аяыг нь хэзээ ч сонсохгүй.

Олон хүн тэр дундаа христчид үгэнд ингэж ханддаг тул том толгойтнууд болж хувирдаг байна. Тэд зүгээр л мэддэг, цээжилдэг, нээн илрүүлдэг улс. Гэвч тэд Бурханыг таньдаггүй, таниагүй учраас үгэнд нь амь байдаггүй, амьгүй улс бусдад зааж, сургаж байдаг, ийм үгээр тэжээгддэг олон итгэгчид амьгүй амьдарсаар байдаг. Ийм заадаг, номлодог, үлгэрлэдэг улс амгийн аймшигтай хүмүүс.

Харин зочноо уриалгахнаар хүлээн авч байгаа хүн шиг Бурханы үгэнд хүлээн зөвшөөрч, итгэж, авч байгаа хүн Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, таньдаг байх нь.

Хэрэв та библийг ойлгохыг хүсч байгаа бол халуун дотноор хүлээн авч оруул. Оюун ухаанаараа ойлгож авах гэж бүү хичээ, энэ нь бүтэшгүй. Учир нь Бурханы үг бүр сүнслэг утга, сүнслэг хүчийг агуулж байдаг тул оюун ухаан үгийн хаана нь ч хүрдэггүй. Сүнснээс гарсан үг  сүнсэнд хүрч оюун ухаанд илчлэгддэг гэдгийг ойлгогтун.

Та үгэнд хүрдэг бус үг тан дээр очдог.