Нийтлэл

ТАВАН ТАЛТ ҮЙЛЧЛЭЛ /эхний хэсэг/


Бурханы хийж эхэлсэн ба хийх ажлууд /үргэлжлэл/

Таван талт үйлчлэл буюу жинхэнэ үйлчлэгчид гарч ирэх болно

Энэ арванд Бурхан Хотын сүм болоод бусад сүмүүдийн дээр эхэлсэн, ид хийж яваа, дуусгах 7 ажлыг ярьж байгаа. Энэ төлөвлөгөөг бид зохиогоогүй. Энэ ажилд бүх хугацаа нь, төсөв нь бүгд байгаа.

4 дэх ажил

Эфес 4:7-13 унших

Таван талт үйлчлэлийн гол хүмүүс гарч ирэх цаг үе ирж байна. Тэд бидний дунд өсөж, өндийж, бэлтгэгдэж байна. Христийн сүм ба Христ дотор бүрэн төлөвших зорилгыг гүйцэлдүүлэгчид бол тэд юм. Тэд сүмийг зан чанар ба сүнсний өсөлт төлөвшилийн дүүрэн байдалд аваачих юм. Өөрөөр хэлбэл сүмийг дараагийн арванд байх ёстой түвшинд бэлдэж, хүргэгчид юм.

Сайн мэдээний дүүрэн байдал жинхэнэ утгаараа номлогдоход сүм хувь тавилантайгаа золгоно. Хувь тавилангийн дуудлагын дагуу сүм байх ёстой зам дээрээ гарч, шинэчлэгдэж, Бурханы зорилгын улмаас сэргээгдэнэ.

Ариун Сүнсний гайхалтай ажиллагааны үр дүнд хүн, үйлчлэл хоёр төрж гарсаныг Үйлс номноос харж болно. Тухайлбал: Петр, Иохан, Филип, Барнааб, Паул, Агаб гэх мэт. Элч, эш үзүүлэгч, сайн мэдээг тунхаглагч, хоньчинь, багш. Үйлс номон дахь сэргэлтийн гол ба агуу үр жимс, бүтээгдэхүүн нь бол ХҮН юм. Энэ л хүмүүс хаанчлалын сайн мэдээний элч нар, тэнгэрийн засаглалыг газарт тогтоогчид, баригчид байсан юм. Гурав дахь мянганы үйлчлэгчид өнөөдөр өндийж байна.

Тэд дээш чиглэсэн агуу дуудлагын дүүрэн хэмжүүр хүртэл боловсрогдон, хэлбэржиж, бартаат замыг туулсаар айсуй.

Тэд алдар нэр, байр суурь, ашиг хонжоог эрэлхийлэгчид биш, ариун байдал, чин үнэнч амьдралаар амьдрагсад.

Тэд хаанчлалын амьдралын шинэ хэмжээг тогтоогчид, амьдралын шинэ замыг тавигчид мөн харуулагчид.

Тэд өсөж өндийн, насанд хүрч буй ялгуулсан итгэгчдийн шинэ үеийг уухайлан дагуулагсад.

 

Үйлс 11:23-ыг харвал

Тэд хүмүүсийн дээр байх Бурханы ажиллагаа, нигүүлслийг харах зөнч илчлэлтийг авсан хүмүүс байна. Барнаабд зөнч хараа байсан учраас Бурхантай хамтран гар нийлэн ажиллаж байлаа.

Удирдагчид, зөнч, Бурханы баялаг замуудыг ойлгодог байх ёстой. Тэд үйлчилж явахдаа нигүүлслийг таньж чадахгүй бол Бурхантай гар нийлэхгүй, зөрөх болно.

Тэд хүмүүсийг Бурханы зорилгууд руу хөтлөн оруулагсад болохоос дуудлагынхаа төлөө бусдыг чирж тарамдагсад биш.

 

Ирж буй шинэ үеийн үйлчлэгчид нь апостолик баазаас илгээгдсэн. Тэд хүч, эрх мэдлээ мэддэг.

Тэд дураараа авирлах тэнүүлчид биш. Тэд сургагдсан, хэлбэржүүлэгдсэн, апостолик амьдралын хэв маягаар амьдардаг. Апостолик бүтэц, онолын эх сурвалж болсон баазаас илгээгдсэн байх болно. Энэ бааз бол сүм юм. Ингэж илгээгдэх нь зүгээр нэг явахаас, өөрийгөө илгээхээс огт өөр юм. Апостолик баазаас илгээгдэж чадаагүй, сургагдаагүй үйлчлэгчид өөрийн нүдэнд зөв сайн гэсэн бүхнээ, үзэж туулсан зүйлсээ л хийдэг. Жуулчин илгээлт гэж үүнийг нэрлэвэл зохилтой. Жуулчин илгээгдэгчид сүм чуулганд нөлөөлж чаддаггүй шалтгаан нь энэ. Тэд ихэвчлэн хувь хүн рүү хандсан үгсийг номлож, хамтын гэсэн ойлголтыг үргэлж дутааж байдаг. Үйлчлэлийн энэ хэлбэр хүмүүсийг биежүүлэх биш харин ч хагарган бутаргаж байдаг байна. Өөрөөр хэлбэл ийм төрлийн үйлчлэгчид хамт олны дунд хувийн төлөвлөгөөгөө хэрхэн гүйцэлдүүлэхээ л юуны түрүүнд боддог аж.

 

Шинэ үеийн үйлчлэгчид бол үгийг зүрхэнд суулгагсад юм. Сүнсээр үйлчилж бурханлаг амьдрал, бүтэн байдлыг буй болгоно. Бүтэн байдал гэдэгт оюун санаа, сүнс, бие хамтдаа эдгэрч эрүүлжиж, хүчирхэгжихийг хэлнэ.

Үйлс 11:23-аас харвал Барнааб тэднийг шийдэмгий зүрхтэйгээр Эзэнд үнэнч байхыг ятгасан. Үйлчлэгч хүн зүрхний мэргэжилтэн байх учиртай. Хүмүүсийн зүрхэнд галыг өрдөгч. Эзэнд өгсөн зориулалтыг нь хэрхэн хадгалахаа мэдэх ёстой. Сүнсээр үйлчил – чи хэзээ ч дампуурахгүй.
/2 Коринт 3:8/

Зүрхийг бүхий л мэрийлттэйгээр хамгаал, наанаас чинь хамаг л асуудлууд урган гардаг. /Сургаалт үгс 4:23/

 

Үйлчлэгчид – тэдний амьдралын чанар нь бусдын амьдралд цохилт өгч, лугшилт бий болгож чичрүүлэн, хүчтэй нөлөөлнө.

Үйлс 10:38

Есүс өөрийгөө эхлээд хайрт Эзэн, Сайн хүн гэгчилэн таниулж байсан. Дараа нь Үйлчлэгч болохоо илчилсэн. Иохан 4:29, 19:5

Үүнчлэн Барнааб ч гэсэн.

Христийн төлөвшилттэй жинхэнэ бүрэн бүтэн болгогдож боловсрогдсон нэгэн л, тийм л үйлчлэгчид сүмд өнөөдөр хэрэгтэй байна.

Хичнээн олон үйлчлэгчид хүн болж төлөвшөөгүй атлаа үйлчилсээр байна аа. Хатуухан хэлэхэд тэд бол зүгээр л хүнэнцэр, хүн хэлбэртэн гэхэд болно. Ямар ч төлөвшилтгүй нэгэнд хүндэтгэл үгүй, гэрээний харилцаанд амьдрах чадамж бас өгөгддөггүй юм.

Мөнг төгрөг, хэл яриа, сэтгэлгээ, амьдралын хэв маяг, харилцаа энэ бүгдэд хаанчлалын үнэ цэнэ өгч, тэр үнэлэмж дотор уусан амьдарч, алхаж яваа хүчирхэг үйлчлэгчид өнөөдөр хаана байна. Бүх дэлхий тэдний гарч ирэхийг тэсэн ядан хүлээж сууна.