Нийтлэл

САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 3


Итгэдэггүй хүмүүс дахин дахин Есүсийг аврагчаа гэж хүлээн авдаг байх л даа. Бурхан хүнтэй адил дахиад байдаг тийм солиотой биш. Библид авралаа айдастайгаар, эмээлттэйгээр гүйцэлдүүл гэж бичигдсэн байдаг. Гэтэл бид юундаа айдаг юм, юунаас айдаг юм аврагдсан юм чинь яасан ч миний дур гээд л савчаад байдаг.

Есүс биднийг Өөрийн Эцэгтэй холбож өгсөн. Ефес номын 2-р бүлэг 12-17 “12Тэр vед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнvvдийн хувьд харь хvмvvс байв. Та нар ямар ч найдваргvй, ертєнцєд Бурхангvй байлаа. 13Харин урьд нь алс хол байсан та нар эдvгээ Христ Есvс дотор Христийн цусаар ойр болов.
 14Учир нь Тэр Єєрєє бидний энх тайван мєн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Єєрийн махан бие дотор устгав. 15Тэр Єєрийнхєє дотор мєнєєх хоёрыг нэг шинэ хvн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хvчингvй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод, 16тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Vvгээр дайсагналыг хєнєєв. 17Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм.” 

Алс хол байгсад харь үндэстнийг, ойр байгсад израйлчуудыг хэлж байна. Паул дандаа энэ 2 шугамыг барьдаг байсан. Израйлчууд аа, та нар шууд өвлөх эрхтэй хүмүүс, харь үндэстнүүд ээ, израйлын дуулгаваргүй байдлаас болоод Бурханы ивээл дотор орж ирсэн шүү гэж. Бид Бурхантай хэзээ ч эвлэршгүй хуваагдал дотор амьдарч байсан. Харин Есүс Христэд итгэсэн учраас “Бурхан Аав надтай яриад, ивээгээд, үнсээд, илээд...” гэх зэргээр ярьж чадах болж. Бидний төрсөн эцгээс маань ч илүү ойр болж иржээ Бурхан. Энэ үнэхээр сайн мэдээ. Хөл газар хүрэхгүй бид баярлаж явсан. Гэтэл өнөөдөр яагаад энэ сэтгэл хөрчихөв. Анхны гал хаана байна, Есүс ч гэсэн хэлэхдээ анхны хайраа санаач гэж сануулдаг. Энэ нь Би анх чамд юу хийж өглөө, тэрнийг чи мартаад дэндүүд хайнга болчихоод “өө, Бурхан Аав тэгэж л байдаг юм, Тэр намайг хайрлах ч ёстой, Бурхан Аав намайг загнаад, зэмлээд байхдаа яадаг юм, ярьшиг л байна ш дээ” ийм аймаар хүндлэлгүй, Бурханд хайш яайш хандаж эхэлж байгаа нь Сайн мэдээний дотор өсөж, хөгждөггүйн шинж. Ёстой авсан юм нь “хаваасаг” болчоод байгаа юм. Хангалттай хангалттай, хөгждөгийг нь тэр пастор, ахлагчид нь л хийдэг юм байгаа биз. Би аврагдсан тэгээл боллоо, осолдолгүй сүмдээ л яваад байя гэж. Гэтэл үгүй шүү дээ.

Есүс Христ хэлэхдээ: эхэнд явж байсан нь сүүлд орж, сүүлд явж байсан нь эхэнд орно гэж. Би өнөөдөр надад өгөгдсөн хэмжээгээр Бурханыг эрэлхийлэхгүй юм бол энэ бол аягүй аюултай. Пастор болон сүмийн энгийн гишүүн хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Нэгийг нь пастор учраас илүү уучилна гэж Бурхан хэзээ ч хэлэхгүй л байхгүй юу. Бурхан хэнийг ч ялгаварлахгүй. Та Бурханы амьд үгэнд анхаар. Пастор хүн бусад гишүүнээсээ илүү юм юу ч байхгүй. Сайн мэдээний үнэ цэнэ, мөнх амь, эвлэрүүлэл нь юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм ч учраас Есүс сургахдаа тамын талаар нилээн юм ярьсан байдаг. Хүмүүс тамын тухай буруу ойлголттой байдаг. Тамын тухай ярихаар “та очоод үзсэн юм шиг” гэх хандлагатай. Тамын тухай ярихад тэнд заавал очиж байж ойлгох шаардлагагүй. Итгэх эсэхийг хүн бүр л өөрсдөө гаргана. Итгэлийг нь хүн бүрт Бурхан эрх тэгш өгчихсөн юм. Есүс тамын тухайн маш тодорхой хэлсэн. Чи тэнд шатаал байна, гэхдээ хэзээ ч шатаж дуусахгүй, тэр шаталт мөнхөд үргэлжилнэ гэж. Шатаж үхэх ер нь хамгийн аймаар гэж хүмүүс ярьдаг. Жижиг лааны галд гараа түлэхэд яаж өвддөг билээ дээ. Мөнхийн мөнхөд шатаал байна. Тамын хажууд таны амьдарсан 85 жил юу ч биш. Ийм там байдаг юм аа гэж Есүс хэлсэн шүү дээ. Есүс бол мэдэх байхгүй юу. Хэн ч Есүсийн өөдөөс Та юугаа мэддэг юм бэ гэж асуухгүй л байхгүй юу. Ийм л аймшигийн юмнаас биднийг аварсан. Үүнд бид талархадаг, талархах ч ёстой, талархах ч болно. Гэвч ингээл талархаал бай гэж Бурхан хүсээгүй.

Хүүхэд өдөр болгон “ээжээ танд баярлалаа” гэж хэлээл байдаггүй биз дээ. Өглөө босоо д төрүүлсэнд баярлалаа гээл тоть шиг давтаал байвал ямар утгагүй билээ.

Аврал гэж ийм агуу том юмны, эхлэлийн цаана бүр том юм заавал байх ёстой гэж бид хандах учиртай. Улам л шунах ёстой. Сүмд тогтмол явдаг нь ямар хамаа байна аа. Хамгийн гол юм бол бид энэ амиа тэжээх ёстой шүү дээ.

 Бурхан хүнтэй найрамдчихаад зогссон уу. Үгүй, Бурханы хүүхэд болох эрхтэй болсон. Ефес 2-р бүлэг 18-аас “тиймээс бид бүгд цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг рүү очих замтай болсон юм. Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.”

 Бидний хүлээн авсан авралын сайн мэдээн дотор хүүхэд болох эрх нь өгөгдсөн. Бурхан олон итгэгчдийг бий болгохыг хүсдэггүй харин Өөрийнхөө хүүхдүүдийг бүтээхийг Тэр хүсдэг. Бурханаар төрсөн болгон Түүний хүүхэд болой гэж байдаг. Бид Түүний хүүхдүүд гэж зүгээр л хэлдэг. Урд нэг нь гарч ирээл бид бүгд Бурханы хүүхдүүд амээн гэхэд нь дагаал амээн гээл. Баян Бурхантай юу гэхэд нь баян Бурханы хүүхэд мөн өө гэж хэлдэг мөртлөө, би яагаад ядуу юм бол доо гэж боддог. Бурханы хүүхэд мөн гэж хэн ч өөрийгөө хэлж чадна аа. Хэлж байгаадаа итгэдэг нь хэд бол доо? Итгэл л биднийг хөдөлгөнө. Итгэж чаддаггүй болохоор итгэлгүй алхамуудыг хийж амьдардаг. Хэрэв Бурханы хүүхэд гэдэгтээ итгэдэг бол тэр итгэл нь хүн үнэмшимээргүй үйлдлүүдийг хийхэд хүргэдэг. Энэ нь надаас айхтар хүч шаарддаггүй байх нь. Гэтэл бид Бурханы хүүхэд маргаашнаас болж амьдарна гээл бас нэгэн хэрэгжүүлэлт гаргаад яваад байдаг. Ингэж хүүхэд нь болохгүй. Товчхон хэлбэл та Бурханы хүүхэд мөн гэдэгтээ итгэж эхэлбэл таны алхаа, амьдралын хэв маяг, үнэлэмж, биеэ авч яваа байдал зэрэг чинь хар аяндаа өөр болоол ирдэг юм. Хааны ордонд төрье, хатан ээжээс гаръя тэр хүн яснаасаа хаан л байна. Дээд гарлын юм түүний дотор байна ш д. Үүн шиг Бурханаас төрсөн гэдгээ мэдэхийн цагт, үүнийг бид сүнсээр, гүн илчлэлтүүдээр дамжуулан мэддэг. Бурханаас хүүхэд нь мөн эсэхээ сонс, асуу, мэд.

 Би Бурханаас, Та надад яриач, Танаас би сонсмоор байна. Тэр үг нь намайг тэнхрүүлдэг юм. Ярьвал маш нухацтай юм ярина шүү дээ. Шөнөжин Тэр надтай ярьсан, би өглөө босоод үргэлжлүүлэн ярилцсан, сүүндээ гараад алхахдаа хамтдаа ярьсаар л байсан. Олон зүйлийг ойлгож, мэдэж, ухаарч, урамшиж байлаа.

 Бурхан ярьдаггүй гэвэл энэ шиг худалч нүгэл гэж байхгүй. Гагцхүү бид сонсохгүй л болчихож. Хичнээн олон христчид өөрсдийгөө хүүхэд гэдгээ сонсдог бол доо. Бурханы хүүхэд гэдгээ мэдсэн хүн нохой шиг хэзээ ч амьдрахгүй. Бурханы хүүхэд гэж дагаж хэлдэг сэтгэл хөдөлгөм уриа, хэллэг ч биш юм. Бурхан Өөрөө л танд хэлэх ёстой. Есүсийн улмаас чи миний хүүхэд, Миний тасархай гэж хэлнэ.

Гэтэл ер нь бид Сайн мэдээний зөвхөн Бурханы хүүхэд шүү дээ гэдэг дээр хэр хөгжсөн юм. Энэ сайн мэдээн дотор хэр алхаж яваа юм? Христийн нууцыг энэ сайн мэдээн дотор нь хэр таньж яваа юм?