Нийтлэл

Эхлээд сонсоод дараа нь...


Нэгэн чухал агаад гашуун үнэнийг цөөн хэдэн үгээр илэрхийлье. Есүс Христэд хэрхэн итгэсэн бэ гээд Христэд итгэгчээс асуувал -Би ингээд явж байтал.., Надад нэг удаа... Би төдөн онд...гэж эхлээд л болсон үйл явдлыг сэтгэл догдлуулан ярьж эхлэдэг. Сэтгэл хөдөлгөм тэр үйл явдлын дунд хэн Нэгэнийг оллоо гэж бүгдээрээ л догдлон хэлж, зүрх сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг сонссон, мэдэрсэн, санагдсан гэж ирээл итгэлийн зам дээр гарснаа ярьдаг.

Гэтэл өнөөдөр сүмд явдаг, явдаггүй олон итгэгчдийн өмнө тулгарч буй гүн асуудал бол Бурханыг сонсохоо больсон явдал юм. Тиймдээ ч Бурханы хүслийг хайгч нэгнүүд чуулганаар нэг байна. Яахаараа Бурханы дуу хоолойг зүрх сэтгэлдээ сонсож Есүст итгэсэн хэрнээ, сүмд яваад ирэхээрээ /яваандаа/ таг дүлий болдог байна аа. Энэ хаанахын ёс вэ?. Чихэнд чимэггүй сонсогдож байвч энэ үнэн үг. Та гярхай бол, та зүрхээ сонсдог бол Бурханыг "сонсдог" хүний амьдрал илүү амьтай, бодит, шударга шулуун, хайрлагч, чин сэтгэлээсээ, ухаалаг, мэргэн байдгийг нь бас тэдний худал хуурмагт дургүй, үзэн яддаг, хуурамч бурханлаг, библилэг, есүслэг амьдралыг таашаадаггүй болохыг нь ч харах болно. Энэ сэдвээр олон талыг хөндөж, хөндүүрлүүлж болох ч та бид Бурханыг зүрхэндээ, сүнсэндээ сонссончлон энэ дуу хоолойг илүү тод, тодорхой сонсохын төлөө, сонсоод дагаж амьдрахын төлөө өлсөж цангаж, тэмцэж байх ёстойг ойлгох нь чухал. Өнөөх гүн асуудлыг ингээд л шийднэ. Энгийн мөртлөө энгүүн их тэмцэл байж ч мэднэ. /Д.Одбаяр/