Нийтлэл

Бурханы хайр номлолын сэдэв биш


Бурханы хайрыг юутай хэрхэн зүйрлэх вэ? Их л романтик, ялдам 
байдлаар, хэдэн ч удаа хамаагүй хохироож байх ёстой мэтээр ямар 
их ойлгож явсан бэ бид. Харин тэр хайр ямар шийдэмгий, юуг ч хийхээс буцахааргүй шулуун 
шударга билээ. Өөрийг нь хайрладаг хүмүүсийнхээ төлөө Бурхан бузар муу бүгдэд 
хязгаар тавьж заагласан. Өөрийнх нь төлөвлөгөө хүслийг эрэлхийлэгч хүмүүсийнхээ төлөө 
Бурхан юу хүссэнээ хэл, Би бүгдийг гүйцэлдүүлнэ гэдэг. Учир нь 
тэр ийм л хүмүүсийн төлөө Есүс Христээ өгсөн юм. 
Бурханы хайрыг юутай зүйрлүүлж, хэрхэн илэрхийлэх билээ? 
Өөрийнх нь хаанчлалын төлөө нэгдсэн хүмүүсийнхээ төлөө Бурхан 
тэнгэрийн цонхыг нээж, хангамж бүгдээ цутгадаг. Өөртэй нь хамт алхаж, ажлыг нь анхааран хийгч хүүхдүүдийнхээ 
төлөө Бурхан жинхэнэ Аав нь байж, асран хамгаалж, хайрлан 
хүмүүжүүлж, зэмлэн засахдаа хал, халамж хоёроо хослуулдаг. Хайртай хүүхдүүдээ сургах сурган хүмүүжүүлэгч, хайртай хүүхдээ 
сахилгажуулан бэлддэг шилдэг Дасгалжуулагч нь. Ийм л хайраар хайрлагдсаныг хэлж ярихаас илүү мэдэж, мэдэрч, 
үзэж, харж амьдрах нь юутай агуу юм бэ. Ийм хайрын хажууд гэмийн хүлээс асуудал байж чадах уу, ийм 
хайраар хайрлуулдаг байтлаа би хийж чадахгүй, би хамтарч 
чадахгүй, би хэн ч биш гэж хэн хэлж зүрхэлж чадах вэ. Хорон муу 
бүгдийн эсрэг хайртай хүүхдүүдийнхээ төлөө халуун галд гараа 
хийж амийг өгөх нэгэн нь Бурхан Өөрөө мөн. 
Түүний хайр дуу биш, Түүний хайр хэн нэгэн даварсан христчиний тоглоом биш, Түүний хайр үл тоомсорлогдох хогийн цаас биш,Түүний хайр гэрлэлтийн гэрчилгээний амлалт биш, Түүний хайр аравны нэгийн өргөл дээрх ишлэл биш, Түүний хайр сургалтын материалын сэдэв биш, Түүний хайр хэн нэгнийг уяраахын тулд бэлтгэгдэх багаж биш, Түүний хайр номлолын сэдэв ч биш.
Бурханы халуун хайрыг юутай, хэрхэн зүйрлэж ойлгох вэ?!