Нийтлэл

САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 4


Би унаад байна аа, уг нь би саяхан гайхамшигтай сэргэсэн юм аа. Гээд л хэн нэгэн сүмийн удирдагч, ахлагч, пастор, зөвлөгчийг хайж олох хэрэгтэй болно. Үүнд заавал нэг босгодог, сэргээдэг хүн байж, “үгүй ээ, чи Бурханы хүүхэд мөн байхгүй юу” гэдгийг нь ойлгуулна. Нөгөөх нь нэг хар тамхиа шахуулж байгаа аягтай сая нэг урамшин тайвширч, доозоо хүртэнэ.

Эцэгээс ерөөсөө юм авдаггүй, үг сонсдоггүй болохоор нэг иймэрхүү л итгэгчид сүмээр нэг бий болж. 

Бурхан Эзэнтэй би: “миний юу гэж хэлэхийг Та мэдэж байгаа л даа, гэхдээ л Тантай ярилцмаар байна” гэж хэлэхэд Тэрээр “Би ч гэсэн Намайг юу гэж хэлэхийг, хариулахыг чи сайн мэдэж байгаа, гэсэн ч Би үгээ дахин хэлэх болно, Чи хүсэж байгаа учраас Би хэлэх болно”. Мэдээж Бурхан намайг мэднэ. Тэр биднийг яриасай, харилцаасай л гэж хүсдэг. Бурхан хэзээ ч нэг үгээ дахин давтахаас цааргалахгүй. Бурхан бидний дотор өгсөн юмаа, амиа өсгөхийг хүсдэг. Ариун Сүнс өгсөн илчлэлт ойлголтыг хамгаалж өгнө.

 

Бидний сул доройг Тэр мэддэг учраас, тэнхэрэл нь Бурханаас байдаг гэдгийг харуулж өгдөг юм. Ингээд бодохоор сайн мэдээнд итгэсэн бид өөрсдөө сайн мэдээнийхээ талаар хэр ихийг мэдэх вэ, мэдээд зогсохгүй хэрхэн өсгөхийн төлөө ажилладаг вэ? Хэр сайн ажилласан болоод бусдад сайн мэдээг хэрхэн ярьдаг вэ? Хэрэв бид сайн мэдээн дотор алхадаг бол, амьдралд тохиолдож буй бүх үед бурханлаг бодлыг хөврүүлдэг бол бид сайн мэдээн дотор өснө шүү дээ. Энэ дотор амь өссөнөөр Есүсийн хэлсэнчлэн ҮГ өөрөө биднээс ил болж гарч ирэх юм. Жинхэнэ утгаараа Бурханы хөвгүүд гарч ирнэ. Тиймээс сайн мэдээнд өсье.

 

Дараагийн хоёр дахь шат буюу Төлөвшилтийн шат гэж би нэрлэсэн.

Үүнийг үргэлжлүүлэн уншихаас өмнө нэг зүйлийг сайн сана. Та бид эндээс маш чухал зүйлсийг хүлээн авч байна. Үүнийгээ хуваалцах хүн гэж байна хуваалцах шаардлагагүй хүн гэж бий. Хүн бүрт заавал хэлэх хэрэггүй. Энэ сонссон зүйлс чинь эхлээд таных, минийх л болох ёстой юм. Мэдээж ярих шаардлагатай нөхцөлд ярилгүй л яахав. Бид өөрсдөө түүхий учраас яриад байж болохгүй юм. Анагаахад суралцдаг оюутан олгой хэрхэн авах талаар сурж, сургуулиас гарангуутаа дүүгийнхээ олгойг авах гээд дайрч болохгүй биз дээ. Сурсан юм чинь шууд амьдралд хэрэгжүүлье гэж болохгүй шүү дээ.

Үүнчлэн өнөөдөр сонссон, маргааш сонсох үг бүр дээрээ ажилла, бүү тараах гэж, ярих гэж, номлох гэж хичээ. Эхлээд таных болог. Энэ нь таныг сонссон үг чинь хэлбэржүүлэг, таныг өөрчлөг.

Надад минийх болоогүй юм зөндөө бий. Минийх болоод, дотор нь хөгжөөд, надаас салшгүй болох үед би ярих хэрэгтэй. Сайн мэдээ бол Мянгуужингийн үлгэр биш.

 

Сайн мэдээний эхний шатнаас дараагийн шат буюу гүн төлөвшилтийн үе рүүгээ бид орох ёстой. Дарааллаар явж байна. Бурхан биднийг шууд арван давхарт аваачихгүй. Алхам алхамаар, гишгүүр гишгүүрээр явуулна. Бурхан Өөрийгөө бидэнд бага багаар, алхам алхамаар таниулж байна, зааж байна. Хараахан хөлд сайн ороогүй байхад гүйхийг Тэрээр биднээс шаардахгүй. Тиймээс бидэнд төлөвшилт бидэнд хэрэгтэй.

Сайн мэдээний 4 номыг та дахин уншаарай.

 

Колосай 1:13 “Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хvvгийнхээ хаанчлалд шилжvvлсэн юм” Харанхуйн бүх ажлуудаас салах хүч сайн мэдээнд бий. Өнөөдөр монголчуудын асуудал болсон архи, завхайрал, салалт, авилга гээд бүх л асуудал харанхуйн ажлуудад багтана.

Сайн мэдээ бол зүгээр нэг ярианы сэдэв биш. Сайн мэдээтэй бид наалдаж, салшгүй болгогдох ёстой юм. Есүсээс сайн мэдээг нь салгаж болшгүй байдаг шүү дээ. Тэрээр өвчтэйг нь эдгээгээл, хараа оруулаал, амилуулаад л...сайн мэдээн дотор ийм л хүчнүүд байдаг энэ байтугай нь байдгийг Есүс харуулсаар байсан. Сайн мэдээ хүн хоёр нийлээд, нэгдэхээрээ ийм л энгийн байдаг байх нь. Есүсийн хувьд гайхамшиг хийх нь сүртэй асуудал биш байсан. Сайн мэдээн дотор нандин нууцууд байгаа юм аа. Өнөөдөр яагаад миний үгээс болж дүү минь Есүст итгэхгүй байна аа. Би яриад л байдаг, янз бүрээр нь яриал байдаг. Сайн мэдээ хоосон яриа биш, авралд аваачиж өгдөг хүч юм. Энэ л бидний дотор дутуу, бага байна. Байхгүй гэж хэлэхгүй, гэвч томрох учиртай.

 

Лук номны 7-р бүлгийн 36-р ишлэлээс харъя: 36Фарисайчуудын нэг нь Тvvнээс єєртэй нь хамт зоог барихыг хvсжээ. Есvс мєнєєх фарисай хvний гэрт орж тухлан суув. 37Vзэгтvн, тэр хотод нэгэн нvгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есvсийг фарисай хvний гэрт тухлан байгааг дуулаад, гєлтгєнєн савтай vнэт тос авчирч, 38Тvvний хєлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хєлийг нь норгож vсээрээ арчаад, хєлийг нь vнсэж, vнэт тосоороо тослов. 39Есvсийг урьсан фарисай хvн vvнийг хараад,

 -Хэрэв энэ хvн эш vзvvлэгч мєн байсан юм бол Тvvнд гар хvрч буй энэ эмэгтэй хэн болохыг, тvvний нvгэлт хvн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд, 40Есvс хариуд нь

 -Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон

 -Багш аа, тvvнийгээ хэлээч гэжээ.

 41-Нэгэн мєнгє зээлдvvлэгчид хоёр хvн єртэй байжээ. Нэг нь таван зуу, нєгєє нь тавин денарын єртэй байв. 42Тэд тєлєх чадваргvй тул єнєєх хvн тэднийг хоёуланг нь єрнєєс хэлтрvvлжээ. Тэгвэл тэдний хэн нь тvvнийг илvv хайрлах бол? гэхэд нь, 43Симон

 -Илvv єгєємрєєр хэлтрvvлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есvс тvvнд

 -Чи зєв шvvлээ гээд, 44тэр эмэгтэй уруу эргэж, Симонд

 -Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хєл угаах ус ч єгєєгvй, харин энэ эмэгтэй Миний хєлийг нулимсаараа норгоод vсээрээ арчлаа. 45Чи Намайг vнсээгvй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мєчєєс эхлээд хєлийг минь vнссээр байна. 46Чи Миний толгойг тосоор тослоогvй. Харин тэр vнэт тосоор хєлийг минь тослов. 47Тийм учраас Би чамд хэлье. Тvvний олон нvгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд, 48эмэгтэйд

 -Нvгэл чинь уучлагдсан гэлээ.

 

За энд гайхалтай нэг зүйл байна. Есүс Сайн мэдээгээ тараасаар явна. Тэр эмэгтэй, биеэ үнэлэгч донтой байж. Фарисай хүн гэдэг чинь одоогийнхоор сайн христчин, сүмд байнга явдаг, үйлчилдэг, идэвхитэй, мундаг хүн юм. Тэр эмэгтэйн тухай, хийж буйд нь олон теологийн маргаан байдаг. Тэр эмэгтэйн нулимс, тос, үс гээл дэмийрч өгнө. Тэр бидэнд хамаагүй. Энэ бол Есүсийн ярьж буй сайн мэдээнд хандах 2 төрлийн хандлагын тухай өгүүлж байна. Тэр хандлагын улмаас хэн нь чөлөөлөгдөөд, хэн нь чөлөөлөгдөхгүй үлдэж байгаа нь харагдаж байна. Тэр үед Симон бодохдоо ямар шижгийн хүн Есүст хүрээд байна даа, мэддэггүй юм байхдаа, би бол энэ эмэгтэйг бодвол дажгүй, цэвэр, Бурханыг мэддэг, тушаалуудыг сахьдаг гэхчилэн өөрийгөө харж байна. Симоны хувьд бол Есүс тэр эмэгтэйг хөөх байж л дээ.

Есүс Симоны бодлыг уншаад, түүх ярьж өгдөг. Их өртэй хүн өрөөсөө чөлөөлөгдвөл хэрхэн баярлах талаар асуудаг. Тэр эмэгтэй ямар их нүгэлтэй, тэр нүглээсээ бүрэн татгалзахыг ойлгосон байна. Симон бол сайн мэдээний төлөө үхэн хатаж, энэ эмэгтэй шиг доошоо орох хэрэгцээ байхгүй, би мэднэ, би бол сайн христчин гэх хандлага оршиж байж. Ийм л учраас Есүс эмэгтэйд, нүгэл чинь уучлагдсан гэдэг. Ингэж хэлэхдээ дахиж хэзээ ч нүгэл үйлдэхгүй байх хүчийг нь өгсөн байдаг. Энэ бол хүчирхэг уулзалт байсан. Сайн мэдээ өөрөө Есүс юм. Паул хэлэхдээ, би загалмайн тухай биш загалмайг тунхагладаг хүн юм аа гэж. Загалмай өөрөө ямар нэгэн юм ярих ёстой болоод байна. Сайн мэдээн дотор ямар нэгэн юм биежиж байх ёстой.