Нийтлэл

САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ-1


Би та нарт сайн мэдээ тараана. Христчидэд сайн мэдээ тараана. Бид бүгдээрээ сайн мэдээнд итгэсэн байгаа. Сайн мэдээ бол үнэхээр сайн мэдээ юм. Сайн мэдээг сонссон учраас бид итгэсэн. Бид янз бүрийн амьдралтай байсан.

Өнөөдөр сайн мэдээний мөнх чанар бас дүүрэн байдлыг нь мэдэх болно. Есүс хэлэхдээ: Би та нарт амийг зүгээр нэг амийг бус бүр бялхам амийг өгөхөөр ирсэн гэсэн. Хагас дутуу, тал амийг өгөхөөр ирээгүй. Гэтэл өнөөдрийн бидний тээж яваа сайн мэдээ дандаа дутуу, дутуугийн дутуугийн дутуу.

Бидний анхны сонссон сайн мэдээ бол “Есүс Христэд итгэвэл тамаас аврагдана” л гэдэг. Хамгийн сайн мэдэж авсан зүйл маань “Бурхан намайг уучилсан юм байна. Би тамаас аврагдсан юм байна” за болоо, болоо. Энэнээс илүү юм гэж хаа байх вэ. Энэ дэлхийд би яаж ч амьдарсан яах вэ үлгэн салган явж байгаал тэгээд аз нь таарвал баяжаал, баяжихгүй бол тэгэс ингэс хийгээд амьдраал тамд оролгүй диваажинд очих юм чинь гэдэг.

Энэ сайн мэдээ мөн үү гэвэл мөн гэж хэлж болно. Ер нь тамаас хүний амийг аварна гэдэг жижиг зүйл огт биш. Гэвч энэ нь сайн мэдээний дүүрэн байдал мөн үү гэвэл ерөөсөө биш. Энэ бол өнгөцхөн л ойлголт. Сайн мэдээний дүүрэн байдал өөрөө маш том, гүн гүнзгий ойлголт юм. Бурхан Эцэг зөвхөн тамаас хүнийг аврах гэж сайн мэдээг өгөөгүй юм. Тэрээр Сайн мэдээн дотор хөгжөөсэй гэж биднээс хүсдэг. Яах вэ бидний зарим нь хүнд өвчнөөс Есүсийн хүчээр ангижирч, тэгээд бусдад ярихдаа Есүс бол эдгээгч гээл яриал явдаг. Энэ нь тэр хүний хувьд сайн мэдээ мөн үү мөн. Энэ нь худлаа биш боловч сайн мэдээний дүүрэн байдал нь биш юм.

Хамаг гай Бурханыг анх яаж л таньсан тэр л мэдлэгт бид гацдагт байгаа юм. Эдгээгч гээд л болчихдог. Гэтэл Бурханыг өөрөөр мэддэггүй. Бурхан бидэнд Сайн мэдээг өгөхдөө дүүрэн байдлыг шууд ярьж эхлээгүйг бид мэднэ. Бидэнд байсан асуудлыг шийдсэн нь Сайн мэдээний маш өчүүхэн хэсгийг нь амсуулж байгаа хэрэг.Бурхан Өөрийгөө анхлан мэдүүлэхдээ бидний янз бүрийн нөхцөл байдалд тааруулан тухайлбал эдгээхийг нь эдгээж, тайвшруулж, ивээж, занганаас чөлөөлж байлаа. Харин үүний дараа за чи Намайг одоо таньж мэдэж эхэл, ийм л амьдралаар амьдар, би зөвхөн эдгээдэг Бурхан биш гэдэг. Гэтэл бид сайн мэдээг л тараая, яаж мэдэрсэн тэрүүгээрээ л тараая гэж сайн мэдээнд ханддаг. Бүр нэг пастор номлолынхоо дундуур: би эхнэртэйгээ муудалцахаар гараал сайн мэдээ тараагаад явчихдаг юм. Цагийг хамгийн чухал зүйлд зарцуулдаг гэж хүртэл бахархууштай ярьж байсныг санаж байна.

Бид нухацтайгаар Сайн мэдээнд хандаж байгаагаа бодох ёстой болж дээ. Энэ гүн гүнзгий, бялхасан Сайн мэдээний хаанаас эхэлж ярих вэ. Эхлээд бид сайн мэдээгээ ойлгох ёстой биш үү. Одоо хүн бүр л Сайн мэдээг мэддэг болж, бас сонсохоос ч залхдаг болж. За цаашаа хар ядаргаа, би Бурханыг мэднэ, Библийг уншсан гэж л хариулдаг.

Есүст итгэвэл эдгэнэ, ивээгдэнэ, члөөлөгдөнө, амар тайван болоол сайхан оргиол явчихна гэж нэг хэсэг нь ятгаж байхад нөгөө хэсэг нь чи дуугүй л намайг дагаад сүмд яв. Бүр Есүс ч байхгүй сүмд л яв гэх аястай. Асуудлууд чинь шийдэгдээл, дотор чинь үнэн гоё болно гээл. Тэгээд авчирдаг нь ч бишгүй бий. Ийм болтлоо сайн мэдээ гажсан. Сүмд л яв, сүмд яваагүй учраас сүйрнэ гэж ойлгуулдаг, итгүүлдэг. Энэ бол гажилт. Сүүлдээ бүр сүмд явахгүй л бол дотор нь сонин болоол, дампуураал, сүйрчихгээл байдаг.

Гэтэл Бурхан сүмд явуулах гэж Хүүгээ өгөөгүй байхгүй юу. Сайн мэдээний дүүрэн байдал дотор алхадаг хүмүүсийн цуглаан бол сүм байх ёстой. Сүм бол Есүс Христийг хүлээн авсан хүн нэг бүрийг дасгалжуулдаг газар юм. Юугаар, яаж. Сайн мэдээн дотор дасгалжуулна. Паулын бичсэн бүх номонд, бүх түүхүүд, захидлууд бүгд л сайн мэдээг ойлгосон бүхий л талаасаа бичсэн байдаг. Есүс хэлэхдээ: хаанчлалын сайн мэдээг тунхаглах гэж ирсэн, мөн өөр нэг газар энэ сайн мэдээ нь өнгөц зүйл биш, хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн гэдэг. Сайн мэдээг ухаал байвал үнэн гайхалтай нууцуудыг нээж авах нь байна. Тэгвэл Есүст итгээрэй, Тэр ингэнэ тэгнэ гэдэг нь зөвхөн Сайн мэдээний эхлэл. Тэхээр Бурхан эхлүүлж өгдөг биднийг цааш нь хөгжүүл, ух, мэдэж ав гэж эхлэлийг нь тавьж өгдөг. Өнөөдөр бид мэдэж авсныхаа хэрээр амьдарч бас ярих хэрэгтэй. Нэг юмыг өнөөдөр сайн ойлгох ёстой. Сайн мэдээний 4 номоос харвал Есүс израйлд төрсөн еврей хүн, тиймдээ ч эхлээд еврейчүүдэд сайн мэдээг тараасан байдаг. Гэтэл Есүс израйлчуудад: За явна аа, сайн мэдээг тараана аа Миний араас гараад марш, дэлхийг самарна аа гээгүй. Тэр байтугай нэгэн удаа харь үндэстэн эмэгтэй ирж охиноо эдгээлгэхийг хүсэхэд Би израйлын төөрөлдөгсдийн төлөө ирсэн гэдэг. Мэдээж Бурхан агуу учраас бүх үндэстэнд сайн мэдээг хүргэх төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ хамгийн эхлээд израйлчууд сайн мэдээг авах ёстой байсан. Энэ үндэстэн улайм цайн Бурханаар бүтээгдсэн, сонгогдсон үндэстэн учраас.

Энэ нь бидэнд юу хэлээд байна вэ гэхээр хэрэв бид өөрсдийгөө итгэгч, ариун ард түмний нэг, христчин гэж боддог бол Бурханы харъяаных гэж ойлгож болох нь. Бурхан харъяаны хүмүүст сайн мэдээ нь бүхлээрээ очсон байх ёстой. Бид өөрсдөө энэ сайн мэдээнийхээ дүүрэн байдлыг ойлгоогүй учраас бусдад сайн мэдээг ярих гэхээр ярих юм юу ч байдаггүй.

Зүгээр л гоё, сайхан, аштайхан, сайхан сэтгэлтэй болно, амар тайван болно, асуудлууд шийдэгдэнэ л гээд байдаг.

Гэрчлэл нь болохоор дампуу юм л байдаг. Сүйрсэн, сэхсэн, сүйрсэн сэхсэн л юм ярьдаг. Гэтэл өнөөдөр биднээс хэд нь урд гараад хэрхэн сайн мэдээнд өсөж байгаа, хэрхэн нууцыг мэдэж, мэдлэг дотроо амьдарч байгаа, хэрхэн Бурхан сайн мэдээн дотор амьдрахад туслаж байгаа, нууц нь хэрхэн амьдралыг нь өөрчилж байгааг ярьдаг билээ дээ. Яагаад гэвэл бид үүнийг ингэж харж чадахгүй байна, сонирхох ч үгүй байна. Яагаад гэвэл хамаг анхаарал Бурхан хангадаг юм бол хангаач дээ, эдгээл дээ, асуудлыг шийдээч дээ гэж л ханддаг болохоор.

Аз болоход Бурхан Есүсийг бидэн рүү илгээхдээ илбэчин, шидтэн мэт өгөөгүйд л байгаа юм. Бидний хэрэгцээнээс илүү Бурханд гүн хэрэгцээ байсан учраас, бас бидэнд хэрэгцээ байсан учраас Хүүгээ өгсөн. Хүн бүрт Бурхантай харьцах, хамтрах мөн чанар байдаг болохоор Бурхантай хамтрахыг эрмэлзсээр элдэв шашин шүтсээр ирсэн.

Сайн мэдээг Есүс хэлэхэдээ энэ бол хаанчлалын сайн мэдээ гэдэг. Хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тараагадаад цаг ирнэ гэдэг. Үүнийг ихэнхдээ бүх үндэстэн даяар ярьсаар байгаад дуусгаад Есүс ирэх юм байна гэж боддог.

/Хоёрдугаар хэсгийг заавал уншаарай/