Бидний тухай

Итгэлийн тунхаг


Mongol Tours

"Тэр
-Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, 
Симон Петр
-Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. 
Есүс түүнд хариуд нь
-Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. 
Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. 
Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ." 

МАТАЙ 16:15-19

Хотын сүм - Бурханы амьд Үгээр төрсөн чуулган гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Есүс Христ Их Эзэнээр баригдаж байгаа чуулган гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Чуулганы тэргүүн нь Есүс Христ, амьд Бурханы Хүү гэдэгт бид итгэдэг
- Бурхан Эцэг Өөрийн Хүүгийн алдарт чуулганаар дамжуулан тэнгэрийн хаанчлалыг байгуулна гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Энэ хотын өндөрлөг газарт орших ёстой чуулган мөн гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Бурханы хөвгүүдийг төрүүлэх хэвлий гэдэгт бид итгэдэг
- Бурханы хөвгүүд болох Түүний ариун хүмүүс, хүчирхэг ялгуулсан итгэгчид нь нийгэмд онцгой нөлөө үзүүлэхээр бэлтгэгдсэн, төлөвшсөн, сургагдсан, хэлбэржүүлэгдсэн, ариусгагдсан нэгнүүд байх ёстой гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Ариун Сүнсний тасралтгүй урсах амийн голуудаар бялхам байх ёстой гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Бурхан Эцэг ба Хүүг харуулах загвар, хаанчлалын бодлогыг газарт тунхаглан хэрэгжүүлэгч, Түүний засаглалын дэлхий дэх бүтэц нь байх болно гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Христийн биеийн нэг хэсэг гэдэгт бид итгэдэг
Хотын сүм - Эзэн Есүс Христийн Загалмайн хүч чадал, Түүний биднийг үрчилж авсан Ариун Цусны эрх мэдэлд итгэдэг
Хотын сүм - Эцсийн цагт асгарах Ариун Сүнсний цутгалтанд итгэдэг
Хотын сүм - Их Эзэн Есүс Христийн дахин ирэлтэд бат итгэдэг