Мэдээ

Дахин байршуулагдах нь


Mongol ToursБидний итгэлийн амьдрал дахь эцэг, Дани улсын Хотын сүмийн пастор Филип Дюпонт энэ жил дахин Улаанбаатарт айлчилж байна. Тэрээр 2019 оны 9-р сарын 30-аас 10-р сарын 5-ны өдрийг хүртэл Хаанчлалын иргэдэд зориулан ээлжит сургалтаа явуулах юм.
Христ итгэлт эрхэм таныг урьж байна. Энэ удаа "Дахин байршуулагдах нь" нэрийн дор Бурхан Эцэг Өөрийн хүүхдүүдийг Хаанчлалдаа хэрхэн байршуулдаг болон байршуулах ажиллагаагаа танилцуулж байна. Хэзээ ч, хаана ч сонсож байгаагүй тэр л тэнгэрлэг, сүнслэг нууцуудыг та сонсохоос илүү амьдралдаа хүлээн авах цаг байх болно. Гагцхүү та ир, сонс, амьдрахад нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй зүйлсийг амьдралдаа алхам бүртээ амсах боломжтой гэдэгт итгэ. Энэ бол хоосон үгс биш бөгөөд үгэнд итгэсэн хүний хувьд бодит зүйл мөн гэдгийг баттай хэлэх байна.

Сургалт: Барилгын Дэвшилтэт Технологийн төвийн 6-р давхарт, Хотын сүмийн байранд болно. Үнэ төлбөргүй боловч үнэлж баршгүй сургалт, хэлбэржүүлэлтийг та хүлээн авах болно.

Сургалтын талаарх мэдээллийг 8881 5894 утсаар лавлана уу.