Нийтлэл

Сүмийн цутгалт, Эцсийн шинэчлэлт, Эрхэм дээд хаанчлал


Өнөөдөр Бурхан Туйлын Дээд Эрх мэдлээрээ ажиллаж байгаа цаг. Түүнчлэн тэнгэр элч нарын ажиллагаа ч эрчимжиж байна. Тиймээс таны хүлээн авах, хүлээн авсан бүхнээрээ юу хийж байгаа тань Түүнд онцгой чухал харагдах цаг гэсэн үг.

  1. Та бол христчин. Энэ байр сууриас бүх зүйл эхэлнэ. Бүх зүйлс таны ямар төрлийн христчин байхаас эхэлсэн юм. Христ шиг ярьж, Христ шиг үйлдэж, ажиллаж амьдарч, Христ шиг харагдаж чадаж байна уу? Та Ариун Сүнсээр хөтлөгддөг нэгэн мөн үү?
  2. Та ямар төрлийн христчин байхаар шийдсэн бэ? Хүчирхэг байж болно, эсвэл хүчгүй христчин нь үү? Гадаад байдал уу? эсвэл дотоод байдал уу? Аль нь танд илүү чухал юм бэ? Саул хаан, Голиатын аль аль нь өндөр нуруулаг, хаан мэт, цэрэг мэт царайтай нэгнүүд байсан. Харин Давид харагдах байдлаараа намхан, залуухан хөвгүүн байсан ч тэдэнд байгаагүй эр зориг, итгэл үнэмшил, онцгой чадвар түүнд байсныг санаарай. Давид тослогдсон нэгэн, харин Саул- екс тослогдсон, Голиат-тослогоог эсэргүүцэгч байсан юм. Давид тосолгооны Эзэнд итгэдэг, Саул итгэхээ больсон, Голиат Бурханыг эсэргүүцэгч байсан гэсэн үг.

KingdomХарин та өөрийгөө ямар төрлийн итгэгч гэж бодож байна даа? Ямар төрөлд байгаагаа мэдэхээ байсан уу? Та мэдэхээ байсан ч, хүмүүс харин таныг харж байгаа шүү. Ирэх жилүүдэд таны жинхэнэ хэн болохыг мэдэх ч болно. Тийм цаг айсуй. Гадаад байдал юуг ч өөрчлөхөөсөө өнгөрсөн. Та өөрийгөө юу ч гэж нэрлээд нэмэргүй. Бурханаас нуугдаж чадсан хүн гэж байгаагүй, байх ч үгүй. Бид Түүнээс нуугдаж үл чадна. Тиймээс дүр эсгэх хэрэггүй, нэмэргүй л дээ. Бурхан хүнээ нэвт таньж, харж, мэддэг юм. Үүнд итгэ. (Илчлэлт номон дахь 7 Сүмд хандсан захидал, Евр.4:12-16-эдгээрийг уншаад үзээрэй)

Тэр байтугай диавол ч таныг сайн мэднэ. Дүр үзүүлдэг эсэхийг тань тэр мэднэ. Таны дотор юу ч байхгүйг тэр мэддэг учраас сүнслэг болж жүжиглэхэд тэрээр “Би Есүсийг мэднэ, Паулыг мэднэ, харин чи хэн бэ?” гэж доромжилдог. Диавол мэднэ гэдэг нь дэлхий таныг таних тухай яриа.

Христчин байх гэдэг маш онцгой гэдгийг ертөнц мэддэг юм. Жинхэнэ хүчирхэг христчин маш аюултайг ч мэднэ. Өнөөдөр хүмүүст жинхэнэ христчин, эрх мэдэлтэй нэгнүүд хэрэгтэй болохоос хий хөөрсөн христийн шашин хэрэггүй ээ.

Тиймээс өнөөдөр та бид зүрхээ онцгой шалгах цаг. Таны зүрхэнд хорон муутай эвлэрэмтгий хандлага байна уу? Та атаархан өрсөлдөх дуртай юу? Таны дотор хорсол байна уу? Энэ хүчин зүйлс өнөөдөр таныг устгах аюултай. Байгаа эсэхээ та шалгаарай.

Есүсийн дагалдагчид хүчийг аваад, бүх дэлхий даяар явж Түүнийг гэрчлэх тушаалыг хүлээн авсан. Гэхдээ ойлголт ирсний дараа хүч өгөгдсөн. Эс бөгөөд тэд аюулд орох байлаа. Ойлголтгүй хүч гэдэг галаар тоглох мэт аюултай. Харин дагалдагч нарт ойлголт өгсний дараа тэд дээрээс ирэх хүчийг өмссөн.

Түүнчлэн өнөөдөр бид, христчид дээрээс ирэх хүчийг аваагүй, бүр ямар ч ойлголт байхгүйгээр хаашаа явна вэ? Ойлголтгүй, дээр нь хүчгүй христчид дэлхийтэй нүүр тулах ёсгүй. Харин Есүсийн дагалдагчид Түүнтэй хамт амьдарч байхдаа ер бусын гайхалтай зүйлсийг үзэж харсан ч, өөрсдөө үйлдэж байсан ч, Есүс тэдэнд хүч ирэхийг хүлээ гэж тушаасан юм. (Үйлс 1:5-8)

Өнөө цагийн Шинэ Хүлээлт

  1. Эцсийн цагийн цутгалтыг хүлээх хүлээлт нь ямар утга учиртай юм бэ? Энэ нь хувь хүн бүр, итгэгчид өөрсдийгөө шалгуулах, өөрөөр хэлбэл сканердуулах гэсэн үг. Танд Бурханы хүсэл зорилгын эсрэг ашиг сонирхлын асуудал байна уу? Одоо амьдарч байгаа нь би биш харин Христ миний дотор хэлбэрээ олж байна гэж та харж, мэдэж, бүрэн итгэлтэй хэлж чадах уу? Дэлхий болон түүнтэй холбоотой бүхэнд буун өгч, аль хэдийн эвлэрэн цагаан тугаа босгосон уу? –Эдгээр шалгуурууд таны амьдралд явагдаж, тэнцэх хүртлээ та хүлээх ёстой. Зүрхнүүд шалгагдаж, Бурханд таалагдахгүй бүхэн устаж бидний зүрхнээс алга болох хүртэл дэлхий даяар явж Христийг гэрчлэх тухай март. Энэ бол онцгой даалгавар бөгөөд онцгой хүчээр хийгддэг юм.
  2. Нүд харж, чих сонсох хүртэл хүлээ.
  3. Өөрийнхөө хүслийг тавьж явуулаад, Түүний хүсэл ба хүчээр эзлэгдэх хүртлээ хүлээ.
  4. Сүнсний хүч урсахад саад болж байгаа хаалтуудыг Ариун Сүнс зайлуулах хүртэл хүлээ. Ариун Сүнсний хүчийг мэддэг, мэдэрдэг болох халуунаар хүсэж ойлгох хүртлээ хүлээ. Ариун Сүнс танд энэ бүхнийг хийх болтугай. Амээн.

Та гэм хийдэггүй гэж бүү тайвшир. Давид хаан Дуулал номонд дуулахдаа илүү аймшигтай гэм нүглээс хол байлгаач гэж гуйсан байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр, та бусдын хийсэн гэмийг хатуугаар шүүдэг хирнээ, өөрөө алдахаараа “Бурхан намайг ойлгоно” гэж андууран боддог бодол юм.

Хүлээх бас нэгэн том шалтгаан бол Бурхан таныг өөрчлөхийг хүсдэгт оршдог. Тэрээр чамайг Хүүгийн дүр төрхийн дагуу өөрчлөөд илгээх хүсэлтэй. Тэр болтол хүлээ. Эхлээд элдвийн ерөөл нэхэж хашхирахын оронд, өөрчлөгд. Тэгвэл бүх ерөөлүүд чамайг аандаа дагаж, мөшгөж эхэлнэ. Эхлээд Есүсийн шархаар эдгэрсэн гэдэгтээ итгэ, энэ үнэнээр амьдарч сур. Тэгвэл өвчин биш эдгэрэл чинийх болно. Учир нь Есүс Христ загалмай дээр нас барахдаа гэм нүглийн бүх боломжуудыг устгасан, харин Ариун Сүнс ирэхдээ та бидний дотор амьдран, гэмээс чөлөөлөгдсөн гэдгийг баттай болгон мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл та гэм хийхгүй байх боломжийг Христ үхлээрээ өгсөн бол, Ариун Сүнс үүнийг бодит болгожээ. Бурхантай эвлэрэх боломж Христээр олдож, Ариун Сүнс хүний дотор орж ирснээр энэ нь бодит, ажиллагаатай болсон гэсэн үг. Есүс таны төлөө энэ бүхнийг хийсэн, харин Ариун Сүнс таны дотор орж гүйцэлдүүлдэг байна.

“Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан, Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу, Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол, харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу... Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв”—Үйлс 1:5-8