Мэдээ

Анхдагч ойлголт руу эргэх нь II


Mongol Tours8-р сарын 16-18-ны өдрүүдэд Тэрэлж Маунтайн Лодже амралтын газарт АНХДАГЧ ОЙЛГОЛТ РУУ ЭРГЭХ НЬ 2 сургалт ЭРС ШИНЭЧЛЭЛТИЙН АПОСТОЛИК нэрийн дор явагдана.

Өнөөдөр христэд итгэдэг хүн бүр өөрийн итгэл үнэмшлийг дахин сайтар харж тунгаах хэрэгтэй болж байна. Элч Паулын бичсэнчлэн:

“Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг”—1.Кор.10:12

Өөрөө болоод байна гэж бодож байгаа нь болгоомжлоорой гэж эрхэм элч бидэнд сануулж байна. Итгэгч хүн бүр зогсох чадвартай байхыг, хэрхэн зогссон хэвээрээ байхыг сурах ёстой. Юм бүхнээс айх айдсыг, шашинлаг бохир дарууслыг ялан дийлж, Бурхан доторхи байр сууриа, хэн болохоо мэддэг байя. 
Бид зөв зүйтэй боддог, өөрсдийгөө шүүх чадвартай, үнэн ба шударга, бодит байдалтай тулгарахаас халгадаггүй, харин ч шийдвэрлэх чадамжтай байг. 
Хэрэв та хүчтэй зогсож байвал, өөрийг тань тэтгэдэг эх ундаргыг мэддэг бол талархан, зогссон хэвээрээ байж, бусдад зогсоход нь тусла. Харин та өөрөө сул дорой, арай ядан зогсохыг оролдож байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, Хаанчлалын хүчирхэг сургалтанд оролцож, хүчирхэгж. 
Хоцроод байвал гүйцэж жигдэр. Хэрэв хэсэг зуур анхаарал тань сарнисан бол, замаасаа гарсан бол, бүр бууж өгсөн бол, ухаан ороод, гэртээ эргэж ир. Хэрэв та тасарсан бол эргээд холбогд.


Бурхан таны эх ундарга байхыг зөвшөөр.