Бидний тухай

Танилцуулга


Бидний тухай гэдэг нь Бурхан Эцэг бидний амьдралд юу хийж өгсөн тухай бус Бурхантай хамт алхаж байхад бидний амьдралд Түүний ажлууд хэрхэн өрнөж, өөрчилж, бүтээн байгуулж байгааг гэрчлэхийг хэлж байгаа юм.

Хотын сүмийн итгэгчид бид онц гойд хүмүүс огт биш. Бид Христэд итгэх амьдралаас илүү гүн гүнзгий зүйлсийг хүсэгчид. Зөвхөн авралын сайн мэдээнд итгэж, сайхан амьдралыг, христэч ёс суртанхуунлаг, библийн зарчимлаг амьдралыг бий болгох нь хангалтгүй юм. Бид сүнсээр өлсөгчид, үнэнээр цангагсад. Энэ л хандлага маань биднийг эхлээд өөрчлөгдөхийг шаарддаг, өөрчилдөг ч, бас илүү ихээр өөрчлөх болно. Хэдий Үнэнээр өөрчлөгдөж, онцгой замаар алхахад хүнд хэцүү ч өдөр бүр өөртэйгөө нүүр тулж, махан биеийн засаглалтай Ариун Сүнсний удирдамжаар тэмцэж, өдрөөс өдөрт алдраас алдар руу нь өөрчлөгдөж байгаагаа "БИДНИЙ ТУХАЙ" гэсэн буландаа хүүрнэх юм. 

Бурхан амьд бид ч бас амьд. Бурхантай хамт амьдрахад амьдралд минь тохиолдсон зүйлс, Эцэгийн минь бүтээж хэлбэржүүлсэн бүхнийг та уншаад танд ч гэсэн Бурханы гараар бүтээгдэх онцгой дуудлага байгаа гэдгээ харахыг хичээгээрэй.